Монголын Цахим Залуучууд

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Цахим хэлэлцүүлэг » Үндсэн » Шинэ санаа оноо » Surgamjit ogvvllegvvd. Baga bagaar nemeh blno (Amrah agshin gj oilgj blno . taalagdwal comment vldeegeree)
Surgamjit ogvvllegvvd. Baga bagaar nemeh blno
TsarenaÄàòà: Хагассайн, 2011-08-13, 10:05 PM | Ñîîáùåíèå # 1
Дэслэгч
Ãðóïïà: Гишүүн
Ñîîáùåíèé: 27
Íàãðàäû: 1
Ðåïóòàöèÿ: 0
Ñòàòóñ: Офлайн
1.
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.

Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхээргүй байв. Хайрт жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байлаа. Делла цонхноос холдон цонхны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа. Деллагийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэглэзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад делла ухасхийн гадагш гарав.
“ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нэлээн барьж, харж үзсэнээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэж хариулав. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд цагаа заржээ. Сэтгэлээр унасангүй... Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.

2.
eрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг єдєр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад єєрєє цонхоор харан юу болохыг харан суужээ. Єглєєнєєс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс єнгєрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л єндєр дуугаар шvvмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгvй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Vvрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хєлс нь гарсан боловч хvнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа vvрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зvйл байхыг харжээ. Онгойлготол дvvрэн алт... Мєн ха

жууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хvн энэхvv алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зvйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илvv сайжруулах нэгэн боломж юм..."

Meddg ogvvllegvvdee nemej bgarai zaluusaa oyunii medleg nasan turshiin ow yum smile
 
ReaverÄàòà: Бүтэнсайн, 2011-08-14, 9:26 PM | Ñîîáùåíèå # 2
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 216
Íàãðàäû: 2
Ðåïóòàöèÿ: 3
Ñòàòóñ: Офлайн
oo goy forum bna biggrin biggrin biggrin
 
JRayProÄàòà: Даваа, 2011-08-15, 0:40 AM | Ñîîáùåíèå # 3
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: Гишүүн
Ñîîáùåíèé: 144
Íàãðàäû: 8
Ðåïóòàöèÿ: 1
Ñòàòóñ: Офлайн
Ene nomiig ch zondool unshlaa daa
 
smartÄàòà: Даваа, 2011-08-15, 10:59 AM | Ñîîáùåíèå # 4
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 655
Íàãðàäû: 8
Ðåïóòàöèÿ: 5
Ñòàòóñ: Офлайн
th
 
TsarenaÄàòà: Баасан, 2011-08-19, 3:18 PM | Ñîîáùåíèå # 5
Дэслэгч
Ãðóïïà: Гишүүн
Ñîîáùåíèé: 27
Íàãðàäû: 1
Ðåïóòàöèÿ: 0
Ñòàòóñ: Офлайн
gve yahwde unshagvi hvn bj blnshde

Added (2011-08-19, 4:17 PM)
---------------------------------------------
Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.

Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.

Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.

Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир "энэ нь өөхтэй, энэ нь ястай юм" гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс "найрыг" эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.

Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь өнчид нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

Added (2011-08-19, 4:18 PM)
---------------------------------------------
Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар байдаг бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Хүмүүс гоймонгоос идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй”.
Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөө талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барьяа” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж жаргалын дээдийг амталж байдаг юм даа” гэжээ.
Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.
Бид аль хэсгийнх нь хүмүүстэй төстэй байна даа. Та аль хэсэгтэй нь адилхан байхыг хүсэж байна?
УБ-ын гудамжинд яагаад дандаа машины түгжрэл болдгийн шалтгааныг бодоод нэг үзээрэй. Yүнтэй адил үзэгдлүүд монголчууд биднийг хаа явсан газар нь дагалдаж, та биднийг гутааж дорд адгуусны байдалтай харагдуулдаггүй гэж үү?!

Том савхаар бие биендээ гоймон савхдан өгч ингэж амьдраарай

 
smartÄàòà: Баасан, 2011-08-19, 7:29 PM | Ñîîáùåíèå # 6
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 655
Íàãðàäû: 8
Ðåïóòàöèÿ: 5
Ñòàòóñ: Офлайн
xexe
 
warriorfirstÄàòà: Хагассайн, 2011-08-20, 12:06 PM | Ñîîáùåíèå # 7
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: Гишүүн
Ñîîáùåíèé: 83
Íàãðàäû: 5
Ðåïóòàöèÿ: 0
Ñòàòóñ: Офлайн
mmm
 
smartÄàòà: Хагассайн, 2011-08-20, 1:44 PM | Ñîîáùåíèå # 8
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 655
Íàãðàäû: 8
Ðåïóòàöèÿ: 5
Ñòàòóñ: Офлайн
thdee surgamjit oguuleg goy shuu te
 
ReaverÄàòà: Бүтэнсайн, 2011-08-21, 5:38 PM | Ñîîáùåíèå # 9
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 216
Íàãðàäû: 2
Ðåïóòàöèÿ: 3
Ñòàòóñ: Офлайн
goyoo goy
 
smartÄàòà: Бүтэнсайн, 2011-08-21, 7:17 PM | Ñîîáùåíèå # 10
Үл мартагдах дайчин
Ãðóïïà: eZaLuuS Team
Ñîîáùåíèé: 655
Íàãðàäû: 8
Ðåïóòàöèÿ: 5
Ñòàòóñ: Офлайн
ok za odoo yu heleltseh be ain
 
Цахим хэлэлцүүлэг » Үндсэн » Шинэ санаа оноо » Surgamjit ogvvllegvvd. Baga bagaar nemeh blno (Amrah agshin gj oilgj blno . taalagdwal comment vldeegeree)
  • Page 1 of 1
  • 1
Search:

EzAluuS.uCoZ.CoM - Монголын Цахим Залуучууд